Хайх

Дрейк ирээдүйн эхнэртээ зориулж Hermès брэндийн Birkin гар цүнхнүүдийг цуглуулсаар иржээ

Онцгой нэгэнд зориулж

Дрейк ирээдүйн эхнэртээ зориулж Hermès брэндийн Birkin гар цүнхнүүдийг цуглуулсаар иржээ

The Hollywood Reporter сэтгүүлийн албан ёсны вебсайт дээр рэппер Дрейктэй хийсэн богино ярилцлага нийтлэгджээ. Дрейк сэтгүүлч Татьяна Сигелийг Торонто хот дахь орон сууцдаа урин, сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Сэтгүүлчийн онцолж буйгаар Дрейкэд хүмүүсийн тэр бүр мэддэггүй маш олон нууц сонирхол байдаг гэнэ. Юуны түрүүнд дуучин Харри Поттерийн тухай цувралд ухаангүй дуртай бөгөөд "Philosopher's Stone" нэртэй нэгдүгээр номны хамгийн анхны хэвлэлийг олж авахаар дөрвөн жил хайж байгаа аж. Гэхдээ таатай мэдээ дуулгахад Дрейк саяхан анхны хэвлэлийн эзэмшигчийг олсон ба тэрхүү эзэмшигч түүнд 160 000 доллараар номоо санал болгожээ. "Би тэр номыг заавал олж авах хэрэгтэй байна. Миний төрсөн өдөр тун удахгүй болно. Магадгүй би үүнийг өөртөө бэлэг болгон авна" хэмээн Дрейк хуваалцсан юм.

Рэпперийн бас нэгэн шинэхэн сонирхлын талаар дурдахад тэрээр сүүлийн үед кино урлагт хүчээ үзэхээр шийджээ. Дрейк яг одоогийн байдлаар "True Detective" ба "Mr. Robot" цувралуудын туслах продюсероор ажиллаж байгаа төдийгүй "Top Boy" цувралын гуравдугаар улирал дээр хувь нэмрээ оруулж байгаа гэнэ. Дуучин түүнчлэн өөрийн оролцсон «The Carter Effect» гэх сагсчин Винс Картерын тухай баримтат киногоо Netflix-ээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ярилцлагын төгсгөлд рэппер олон жилийн турш Hermès Birkin гар цунхийг цуглуулснаа мэдэгдэж, ирээдүйд урт удаан хугацаанд хамт байх, хэн нэгэн чухал эмэгтэйд энэхүү цуглуулгаа бэлэглэх зорилготой буйгаа хэлжээ. Тэрээр одоо ч  энэхүү алдарт гар цүнхийг цуглуулсан хэвээр байгаа аж.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх