Хайх

Эди Слиман Céline брэндийн бүтээлч захирлаар томилогдлоо

Мөн арт-директор, имидж-директор гэх нэмэлт хоёр үүргийг хүлээн авлаа

Эди Слиман Céline брэндийн бүтээлч захирлаар томилогдлоо

Text: Бюро 24/7

LVMH групп Céline брэндийн шинэ бүтээлч захирлыг сонгосон тухай албан ёсны мэдэгдэл хийлээ. Тодруулбал өмнө нь Фиби Файлогийн эзэлж байсан энэхүү хүндэт албан тушаалд Эди Слиман томилогджээ. Слиман 2016 оны гуравдугаар сар хүртэл нийт дөрвөн жилийн хугацаанд Saint Laurent ордныг удирдаж байсан бөгөөд үүний өмнө долоон жил Dior Homme-ийн бүтээлч захирлаар ажилласан билээ.

Эди Слиман 2018 оны хоёрдугаар сараас Céline-ийн бүтээлч захирал, арт-директор, имидж-директор гэх нийт гурван үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж эхэлнэ. Ингэхдээ дизайнер брэндийн эрэгтэй, эмэгтэй, кутюр ба үнэртний цуглуулга гээд бүх салбаруудыг хариуцах болно.

LVMH группийн тэргүүн Бернар Арно өөрийн мэдэгдэлдээ Слиманыг манай цаг үеийн хамгийн авьяаслаг дизайнеруудын нэг гэж нэрлэсэн байна. "Хамгийн анх Dior Homme-ийн хүрээнд хамтран ажиллаж эхэлсэн үеэс л би түүний бүтээлүүдийг шүтэж эхэлсэн. Тэр бол 2000-аад онуудад Dior Homme-ийн нэр төрийг өсгөж, шүүмжлэгчдийн зүгээс сайн үнэлгээ авч чадсан дизайнер".

Харин Слиман шинэ албан тушаалынхаа талаар хариу мэдэгдэл хийхдээ "загварын гайхамшигт ертөнцийг дархдын ур чадвар, хичээл зүтгэлтэй хослуулахыг хүсэж байна" хэмээн хэлсэн юм.

Сануулж хэлэхэд Céline-ы өмнөх бүтээлч захирал Фиби Файло нь тус брэндэд 2008-2017 онуудад ажилласан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх