Хайх

Эмма Стоуны Louis Vuitton-д зориулсан анхны сурталчилгаа

Эмма Стоуны Louis Vuitton-д зориулсан анхны сурталчилгаа

Жүжигчин бүсгүй өөртөө итгэлтэй, ихэмсэг бүсгүйн дүрийг гаргажээ

Text: Buro.Mongolia


Louis Vuitton загварын ордон өөрийн шинэхэн нүүр царай болох Эмма Стоуны оролцсон анхны сурталчилгааны зургуудыг дэлгэлээ. Зурагнууд дээр жүжигчин бүсгүй Калифорнийн тал газар Louis Vuitton-ы pre-fall 2018 цуглуулгын хувцаснуудыг өмсөн гарчээ.

Франц ордны төлөөлөгчийн хэлж буйгаар Стоун уг сурталчилгаанд үргэлж хөдөлгөөнтэй байдаг, өөртөө итгэлтэй, ихэмсэг бүсгүйн дүрийг гаргасан гэнэ.

"Би Louis Vuitton шиг ийм гайхалтай загварын ордонтой хамтран ажиллаж, Николя Гескьерийн дахин давтагдашгүй бүтээлүүдийг амилуулж буйдаа ихэд баяртай байж, үүгээрээ бахархаж байна" хэмээн Стоун анхны сурталчилгааны талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Зураг авалтын зохиолчоор Крейг Макдин ажилласан байна. Тэрээр өмнө нь Alexander McQueen, Chloé ба Alexander Wang брэндүүд болон AnOther Magazine ба Америкийн Vogue сэтгүүлүүдэд зураг дарж байсан туршлагатай билээ.

Сурталчилгааны бүрэн хувилбарыг гуравдугаар сарын 30-нд худалдаанд гарах Их Британийн Harper's Bazaar сэтгүүлийн тавдугаар сарын дугаараас олж харах боломжтой.Эмма Стоуны Louis Vuitton-д зориулсан анхны сурталчилгаа (фото 1)Эмма Стоуны Louis Vuitton-д зориулсан анхны сурталчилгаа (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх