Хайх

Европын дизайны их сургуулийн оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цуглуулга гаргана

Европын дизайны их сургуулийн оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цуглуулга гаргана

Covestro-гийн дэмжлэгтэйгээр

Text: Buro.Mongolia


Bezgraniz Couture ба Их Британийн Дизайны дээд сургууль нар хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулах орчин үеийн технологи ашигласан тусгай цуглуулга бүтээнэ

Энэ сарын 18-наас 22-ны хооронд Герман улсын Дюссельдорф хотод таван өдрийн турш үргэлжлэх залуу дизайнеруудын семинар зохион байгуулагдах гэж байна. Энэхүү семинарын үеэр дизайнерууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан, практикт хэрэгтэй онцгой цуглуулга бүтээх юм. Тэд Covestro компаниас дэмжлэг авснаар, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий материал ашиглаж, ухаалаг загварууд гаргах гэнэ.

Уг төсөлд Рейнск-Вестфалийн Техникийн дээд сургууль, Кельнскийн Олон Улсын Дизайны сургууль, Линц хотын урлагийн сургууль болон бусад Европын томоохон сургуулиудын төгсөх ангийн оюутнууд оролцох юм байна. Төслийн удирдагчийн үүргийг Bezgraniz Couture брэндийн үүсгэн байгуулагч Янина Урусова гүйцэтгэж байгаа бол мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд Герман улсын Паралимпийн шигшээ багийн тамирчид багтах аж.

Европын дизайны их сургуулийн оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цуглуулга гаргана (фото 1)

Бэлэн болсон цуглуулга аравдугаар сарын 17-нд зохиогдох Mercedes-Benz Fashion Week Russia загварын шоу болон 2017 оны гуравдугаар сард эхлэх Лос-Анжелесын загварын долоо хоног дээр танилцуулагдана.

Европын дизайны их сургуулийн оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цуглуулга гаргана (фото 2)

 

 

цааш үзэх