Хайх

Фаррелл Уильямс Chanel цүнхний сурталчилгаанд орсон анхны эрэгтэйгээр тодорлоо

Фаррелл Уильямс Chanel цүнхний сурталчилгаанд орсон анхны эрэгтэйгээр тодорлоо

Тэр мөн брэндийн цүнхийг бодит амьдрал дээр барьдаг аж

Text: Buro.Mongolia


Зураг:

Chanel ордны эрэгтэй урлагийн тэнгэр гэгддэг дуучин Фаррелл Уильямс саяхан тус брэндийн Gabrielle гар цүнхний сурталчилгаанд оролцсон байна. Энэ нь Chanel-ын гар цүнхний сурталчилгаанд эрэгтэй хүн гол дүр гүйцэтгэсэн түүхэн дэх хамгийн анхны тохиолдол болж тэмдэглэгдлээ.

Дизайнер Карл Лагерфельд WWD сэтгүүлд ярихдаа брэндийн цүнхийг "төрөл бүрийн нөхцөлд барих боломжтой" хэмээн хэлж, эрэгтэй хүмүүс ч бас Chanel-ын цүнхээр гангарах нь элбэг байдгийг онцолжээ. Харин Фаррелл Уильямсын хувьд гэвэл тэр сурталчилгаанд оролцоход хамгаас тохиромжтой, тун оновчтой сонголт болсон харагдана. Учир нь дуучин залуу өмнө нь нэг биш удаа брэндийн эмэгтэй загварын аксесуарууд, тэр дундаа хүзүүний зүүлтээр гоёж байсан этгээд туршлагатай юм.

"Хүмүүс ихэвчлэн брэндийн гар цүнхийг эмэгтэй хүнд зориулагдсан гэж ойлгодог. Харин би эр хүний хувьд зарим загварыг тодорхой нөхцөлд барих боломжтой юм гэдгийг саяхнаас харж эхэлсэн. Тиймээс би заримдаа Chanel-ын нарны шилийг, хүзүүний зүүлтийг, алдарт твид хослолыг эсвэл гар цүнхийг өдөр тутамдаа хэрэглэдэг байгаа" хэмээн Фаррелл WWD сэтгүүлд сурталчилгааны талаар ярьжээ.

Уильямс Gabrielle цүнхийг бодит амьдрал дээр барихдаа эхэндээ дотор нь юу хийх ёстойг сайн ойлгоогүй гэнэ. "Би анх энэ цүнхийг барж эхлэхдээ дотор нь юу ч хийлгүй, зүгээр л барьдаг байсан. Учир нь тухайн үед ийм загварлаг цүнх барьж буйдаа догдолж, ердөө л үүгээр гоёдог байлаа. Харин одоо бол би дотор нь гар утас болон бусад хувийн хэрэглээний зүйлсийг хийж, илүү үр ашигтайгаар барьж байгаа" гэж тэр хэлжээ.

Сурталчилгаа дөрөвдүгээр сарын 3-нд олон нийтэд цацагдах болно.

цааш үзэх