Хайх

Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа

Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа

Эрчүүдэд таарах размерын сонголттой

Text: Buro.Mongolia


Олон алдартнуудын сонголт болсон францын Francesco Russo брэнд хүйсийн хамааралгүй A-Gender цуглуулга худалдаанд гаргалаа. Цуглуулгад брэндийн нэрийн хуудас болсон урд хэсгээрээ онгорхой өндөр өсгийт, сонгодог туфли, челси ботинк ба лофер гэх дөрвөн загвар багтсан бөгөөд загвар бүр нь 35-45 хүртэлх размерын сонголттой, эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд зориулан бүтээгджээ.

"Хүйс бол ерөнхий хэм хэмжээ, хэвшмэл ойлголттой ямар ч хамааралгүй зүйл. Энэ бол хувь хүний дүрмээр бий болдог, хувийн шинжтэй ойлголт" гэж брэндийн албан ёсны Instagram хуудсанд бичигдсэн байна .

Цуглуулгын нүүр царайгаар аливаа нэг хүйсэнд харьяалагддаггүй загвар өмсөгч Осло Грейс сонгогджээ.

Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа (фото 1)

Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа (фото 2)

Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа (фото 3)

Францын брэнд эрчүүдэд зориулсан өндөр өсгийт гаргалаа (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх