Хайх

Mongolia
Mongolia

Google загварын ертөнцийн тухай нэвтэрхий толь бүрдүүллээ

Таны мэдэх шаардлагатай мөн мэдэхийг хүссэн бүх зүйлс We Wear Culture төсөлд

Google загварын ертөнцийн тухай нэвтэрхий толь бүрдүүллээ

Google компани саяхан We Wear Culture гэх загварын ертөнцийн тухай нүсэр том нэвтэрхий толь бүрдүүллээ. We Wear Culture бол загварын түүхийг өгүүлсэн, орчин үеийн цуглуулгуудыг харуулсан, мөн мэргэжилтнүүдийн үзэл санааг нэг доор цуглуулсан тавцан юм. Уг тавцанг бий болгох үйл явцад Google-ийн хамт олон загвар ба хувцасны түүхээр дагнасан музейнүүдийн өгөгдөл, баримтуудыг дижитал хувилбарт шилжүүлж, сэдэв бүртэй холбоотой бүхий л мэдээллийг цуглуулж, загварын мэргэжилтнүүдээс ярилцлага авсан байна. Төслийн үндсэн нүүрэн дээрээс Жанни Версаче эсвэл Кристобаль Баленсиагагийн тухай архивын мэдээлэл олж харахаас гадна кимоно хэрхэн бүтдэгийг үзэж, ОХУ-ын эзэнт гүрний хувцасны түүхийг судалж, мөн Фрида Калогийн стиль, Вивьен Вествудийн панк цуглуулгууд, масс зах зээлийн тухай аналитик шинжилгээ ба Италийн загварын тухай сүүлийн үеийн мэдээг сонирхох боломжтой. Түүнчлэн уг тавцан дээрээс дэлхийн өнцөг бүрд өрнөж буй орчин үеийн үзэсгэлэнгүүдийн панорам бичлэгийг үзэж болно.

"Google загварын ертөнцтэй төдийлөн холбогддоггүй. Компьютерын ард юүдэнтэй цамц өмсөн суудаг манай програмистууд надтай санал нийлнэ байх. Бид загварын салбарын тодорхой объектууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэхгүй байна. Бидэнд харин уг салбарын өнгөрсөн, одоогийн мөн ирээдүйн гар ажилбар, ур чадвар ба хүмүүсийн хөдөлмөр сонирхолтой байна" хэмээн Google Art & Culture хэлтсийн захирал Амит Суд тайлбарлажээ.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх