Хайх

Хонг Конгийн таксины жолоочид Helmut Lang брэндийн сурталчилгаанд

1998 оны түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн "Такси" төсөл

Хонг Конгийн таксины жолоочид Helmut Lang брэндийн сурталчилгаанд

Text: Бюро 24/7

Нью-Йорк хотын бэлэг тэмдэг болсон шар такси машин дээр байрлах жижиг сурталчилгааны самбарт зөвхөн Бродвей театрт гарч буй жүжиг эсвэл ямар нэгэн шоуны сурталчилгаа л залардаг байсан бол 1998 онд дизайнер Хельмут Ланг брэндийнхээ сурталчилгааг уг самбарт байршуулсан байдаг. Энэ нь хувцас загварын түүхэнд анх удаагаа таксин дээрх сурталчилгааг ашигласан үйл явдал болсон юм.

Уг түүхэн үйл явдалд зориулан Helmut Lang брэнд "Такси" нэртэй төслийг өнгөрөгч арванхоёрдугаар сард эхлүүлсэн билээ. Төслийн эхний хэсэгт Нью-Йорк хотын шар таксиг санагдуулам спорт эсгүүртэй цамц болон футболканы загварыг танилцуулж, таксины жолооч нарыг сурталчилгааны "моделиор" сонгосон билээ. Харин одоо уг төсөл нь Хонг Конг руу шилжээд байна. "Global Taxi" нэртэй капсул цуглуулга тун удахгүй худалдаанд гарах бөгөөд Helmut Lang саяхан цуглуулгынхаа тизер сурталчилгааг танилцууллаа.

Уг сурталчилгааны хүрээнд Хонг Конгийн таксины жолооч нараас тэдгээрийн ажлын онцлог, амьдралын талаар бяцхан хэмжээний ярилцлага хийсэн байгаа. "Global Taxi" цуглуулгыг худалдаанд гарахыг хүлээх зуур Нью-Йорк хотод зориулагдсан загваруудыг Helmut Lang брэндийн албан ёсны вебсайт дээрээс сонирхоорой.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх