Хайх

Hermès Birkin цүнх 380 мянган доллараар зарагдлаа

Хонг Конг дахь Chirstie's дуудлага худалдаа дээр

Hermès Birkin цүнх 380 мянган доллараар зарагдлаа

WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар Хонг Конгд зохион байгуулагдсан Chirstie's дуудлага худалдаа дээр Hermès Himalaya Birkin цүнх рекорд эвдэж, 379 261 доллараар зарагдлаа. Дуудлага худалдааны зохион байгуулагчдын бодлоор цүнх ийм өндөр үнэд хүрсэн нь Himalaya загвар дахин үйлдвэрлэгдэхгүй гэх цуурхал загварын салбарт тархсантай холбоотой аж.

Уг цүнх нь Нилийн матрын арьсаар хийгдсэн бөгөөд цагаан алт ба 245 ширхэг очир эрдэнэ чулуугаар чимэглэгдсэн юм. Түүнчлэн энэхүү загварын арьсны өнгө Гималайн нуруу дээрх нар мандалтыг санагдуулдаг учир Himalaya Birkin гэх нэрийг авчээ. Нэг цүнх урлахад 48 цаг бүхий гар ажил шаардагддаг байна.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх