Хайх

i-D франц сайт гаргах гэж байна

Загварын нийслэл рүү тэлнэ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

i-D сэтгүүлийн Франц хувилбар хэвлэгдэж эхлэхийг Vice Media хоёр сарын өмнө зарласан. Харин өнөөдөр хэвлэгдмэл сэтгүүлээс гадна мөн интернет тавцан удахгүй нээгдэх гэж буйг мэдэгдлээ

i-D France сэтгүүлийн дижитал хувилбар есдүгээр сарын 21-нээс үйл ажиллагаагаа эхлэх бөгөөд нээлтийн өдрөө уншигчиддаа 80 нийтлэл, бичлэг дэлгэнэ гэж амлаж байна. Энэхүү мэдээллийн хагасыг английн вебсайтаас орчуулах бол хагасыг нь францын шинэ хамт олон бэлдэх аж. i-D France-ийн захирал Клемана Корразагийн хэлснээр цаашид нийт мэдээний 70 хувийг англи хувилбараас орчуулж, харин үлдсэн 30 хувийг редакцийн хамт олон бэлдэнэ. Гэхдээ энэхүү агуулгын харьцааг дотоод контент тал руу ихэсгэхийг зорьж байгаа гэнэ.

Нээлтийн өдөр биднийг хүлээж буй хамгийн онцгой мэдээ гэвэл Карин Ройтфельдтэй хийсэн ярилцлага байх болно.

 

цааш үзэх