Хайх

i-D Magazine Францад хэвлэгдэнэ

i-D Magazine Францад хэвлэгдэнэ

Нэмэх нь нэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

1980 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Английн алдарт i-D сэтгүүл Францад нээлтээ хийхээр боллоо

Саяхан i-D сэтгүүл 35 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэсэн билээ. Харин тэдний дараагийн том алхам бол Францын Парис хотод төв оффис нь байрлах шинэ салбараа нээж буй явдал юм. Сэтгүүл жилд зургаан дугаар гаргахаар төлөвлөсөн ба гүйцэтгэх захирлаараа өмнө францын алдартай Antidote сэтгүүлд ажиллаж байсан Клеман Корразыг томиллоо. Франц хувилбар энэ намар, Парисын загварын долоо хоногтой нэгэн зэрэг нээлтээ хийнэ.

Залуу төрхтэй, нүдээ ирмэсэн модельтой нүүр хавтасны зургаараа алдартай i-D сэтгүүл 2012 онд Vice Media компанийн эзэмшил болж, 2012 оноос цахим хувилбар ажиллуулж эхэлсэн билээ. Тэд одоогоор Англи, Мексик, Польш, Австрали болон Шинэ Зеланд улсуудад хэвлэгдэж байгаа бол удахгүй урлаг, загварын нийслэлээс цоо шинэ эрч хүчээр гарч эхлэх нь ээ.  

цааш үзэх