Хайх

Илон Маскийн ээж Supreme x Louis Vuitton цуглуулгын хувцаснуудаар гоёлоо

"Гаднаа үзэсгэлэнтэй атлаа мөн чанар нь тааламжгүй хүмүүс өөрсдийн гоо үзэсгэлэнгээ тэр даруйд алддаг”

Text: Бюро 24/7

Илон Маскийн ээж, загвар өмсөгч Мэй Маск Hypebae сэтгүүлд зориулан Supreme x Louis Vuitton цуглуулгын хувцаснуудаар гоёлоо. Энэ оны дөрөвдүгээр сард Мэй 70 нас хүрсэн юм. Тэрбээр сэтгүүлд ярилцлага өгөхдөө залуусын соёл, гоо үзэсгэлэн болон хөгшрөлтийн талаар хууч хөөрчээ.

"Анх 28 нас хүрэхэд л хүмүүс намайг ‘хөгшин' модель гэж нэрлэж эхэлсэн. Гэхдээ энэ нь надад загварын салбарт үргэлжлүүлэн ажиллахад огтхон ч саад болоогүй. Би өөрийгөө хөгшин гэж мэдэрдэггүй. Би үргэлж л шинэ юм турших сонирхолтой байдаг".

"Орчин үед ямар нэгэн хил хязгаарыг үл тоомсорлон бусдад тусалдаг ‘дэлхийн иргэн' байх нь их чухал. Тэр дундаа бусдад үнэлүүлж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд туслах хэрэгтэй. Дэлхийн эмэгтэйчүүд хоорондоо харилцсанаар бие биедээ өөрсдийн туршлага, мэдлэгээ дамжуулах боломжтой байх болно".

"Миний 15 настай ач хүү намайг Supreme-ийн сурталчилгаанд оролцсон гэхийг дуулаад их догдолсон. Тиймээс та бүхэнд надад ийм боломж олгосонд талархаж байна. Миний бодлоор өнөөдрийн залуус их хүчтэй болсон. Тэд урагш алхахын тулд шаргуу хөдөлмөрлөхөд бэлэн байна. Мөн тэд зорилгодоо хүрэхийн зэрэгцээ загварлаг харагдаж чадаж байна".

"Миний хувцасны шүүгээнд төрөл бүрийн нөхцөл байдалд өмсөж болох жийнсэн өмднүүд үргэлж бэлэн байдаг. Нохойгоо салхилуулахдаа, ач хүүхдүүдтэйгээ тоглохдоо, загварын арга хэмжээнд оролцохдоо гээд хаана ч өмсөж болдог шүү".

"Гоо үзэсгэлэн гэдэг нь гайхамшигтай инээмсэглэл, халамжтай зан чанар, хүмүүжил болоод стиль юм. Гаднаа үзэсгэлэнтэй атлаа мөн чанар нь тааламжгүй хүмүүс өөрсдийн гоо үзэсгэлэнгээ тэр даруйд алддаг".

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх