Хайх

Instagram дахь загварын салбарын хамгийн нөлөө бүхий 10 хүн

Instagram дахь загварын салбарын хамгийн нөлөө бүхий 10 хүн

Тэд нэг зургийг ямар үнээр нийтэлдэг вэ?

Text: Buro.Mongolia


Орчин үеийн хамгийн том сурталчилгааны талбар Instagram олон нийтийн сүлжээнд бизнесээ сурталчлахаас гадна алдартнуудаар бүтээгдэхүүнээ таниулах боломжтой. Тэгвэл Hopper агентлаг загварын салбарын хамгийн нөлөө бүхий 10 хүнийг нэрлэж, нэг сурталчилгааг ямар үнээр нийтэлдэг болохыг нь судалжээ.

10. Алекса Чанг, @alexachung

 

Алекса Чанг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн алдартай "It girl"-оор нэрлэгдээд буй. Vogue сэтгүүлтэй хамтран гаргасан "Хэрхэн загварын салбарт ажиллах вэ?" цуврал зөвлөгөө нэвтрүүлэг, 2013 онд гаргасан "It" нэртэй загварын тухай ном зэрэг нь түүнийг загварын салбар дахь нөлөө бүхий нэгэн болохыг баталсан юм.

Instagram дахь дагагч: 3 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 6,203 ам.доллар

9. Эйми Сонг, @aimeesong

 

Загварын шоу бүрийн хүндэт зочдын нэгээр тодордог Эйми Сонг 2008 онд их сургуулиа интерьер дизайны мэргэжлээр төгсөж байжээ. Сургуулиа төгссөний дараа загварын блог нээж, 2016 онд гаргасан "Capture Your Style" номоороо шилдэг борлуулалттай номын жагсаалтанд орж байсан. 

Instagram дахь дагагч: 4.8 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 9,650 ам.доллар

8. Федерико Лючия, @fedez

 

Загварын блоггер Кьяра Ферраньигийн нөхөр, Федерико Лючия загварын блог хөтөлдөггүй ч Instagram хуудсаараа дамжуулан "influencer"-ээр ажилладаг төдийгүй Италийн хамгийн алдартай рэппер билээ.

Instagram дахь дагагч: 5.8 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 11,718 ам.доллар

7. Мариано Ди Ваио, @marianodivaio

 

Итали гаралтай Мариано Ди Ваио хамгийн алдартай блоггеруудын нэгээр нэрлэгддэг ба өөрийн нэр дор эрэгтэй хувцасны брэнд байгуулсан байна.

Instagram дахь дагагч: 6.2 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 12,408 ам.доллар

6. Камила Коэльо, @camilacoelho

 

Бразил гаралтай Камила Коельо хамгийн анх Youtube тавцанд өөрийн хувцаслалт, амьдралын хэв маягийг харуулсан бичлэгүүд оруулдаг байжээ.

Instagram дахь дагагч: 7.2 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 14,821 ам.доллар

5. Рози Хантингтон-Уайтли, @rosiehw

 

Загварын блоггеруудаас гадна загвар өмсөгчид ч бас чадварлаг influencer байж чаддаг. Тэдний нэг болох Рози Хантингтон-Уайтли энэхүү жагсаалтын тавдугаарт бичигдсэн бөгөөд өдгөө брэндийг сурталчилсан нэг зургийг 15 мянган ам.доллараар нийтэлдэг байна.

Instagram дахь дагагч: 8 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 15,855 ам.доллар

4. Жанлука Вакки, @gianlucavacchi

 

Италийн чинээлэг гэр бүлээс гаралтай Жанлука Вакки жагсаалтын дөрөвдүгээрт бичигдлээ. Тэрээр өөрийн эзэмшдэг дарвуулт завь, хурдны машин зэрэг тансаг амьдралын хэв маягаа олон нийтийн сүлжээнд нийтэлдэг нь Жанлука Ваккиг "influencer" болоход нөлөөлжээ.

Instagram дахь дагагч: 11.5 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 23,094 ам.доллар

3. Кьяра Ферраньи, @chiaraferragni

 

Blonde Salad блогийн үндэслэгч, Chiara Ferragni брэндийн үүсгэн байгуулагч Кьяра 2009 оноос загварын салбарт ажиллаж эхэлжээ. Тэрээр 2017 онд Forbes сэтгүүлээс гаргасан загварын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгдүгээрт бичигдсэн байна.

Instagram дахь дагагч: 13.3 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 26,884 ам.доллар

2. Эмили Ратаковски, @emrata

 

Загвар өмсөгч, жүжигчин Эмили Ратаковски уг жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Instagram хуудсандаа 18 сая дагагчтай Эмили нэг сурталчилгааг 36 мянган ам.доллараар нийтэлдэг байна.

Instagram дахь дагагч: 18.2 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 36,535 ам.доллар

1.Белла Хадид, @bellahadid

 

Хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг Белла Хадид жагсаалтыг тэргүүллээ.

Instagram дахь дагагч: 18.7 сая
Нэг зураг нийтлэх үнэ: 37,233 ам.доллар

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх