Хайх

Ив Сен-Лораны 1971 оны эскиз зургууд

Ив Сен-Лораны 1971 оны эскиз зургууд

The Scandal Collection цуглуулгын архив зурагнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Цахим сүлжээнд дизайнер Ив Сен-Лораны The Scandal Collection хэмээн нэрлэгдсэн 1971 оны алдарт цуглуулгын эскиз зурагнууд нийтлэгдлээ. Дизайнерын карьер дахь хамгийн чухал цуглуулгуудын нэг болох The Scandal Collection нь хавар-зуны улиралд зориулагдсан бөгөөд 1940-өөд оны хэв маягаас санаачилсан домогт уруулын хээтэй хувцас болон тод өнгийн үслэг хүрмийг танилцуулж байснаараа онцлог юм. Загварын шүүмжлэгчид анхандаа цуглуулгыг ойлголгүй, тун амжилтгүй болсон хэмээн дүгнэсэн байдаг. Тэдний бодлоор цуглуулгад "хэтэрхий олон өдөр тутмын хувцас орсон" аж. Эрэгтэй хэв маягтай хослол, бөмбөгөр мөр, цээживч загварын топ, нүцгэн бие дээр өмссөн үслэг хүрэм, богино юбка ба тод өнгийн нүүр будалт зэрэг нь тухайн үеийн мэргэжилтнүүдийг гайхшралд оруулж байжээ.

Дизайнерын бусад эскиз зургуудыг Pierre Bergé - Yves Saint Laurent сангийн албан ёсны вебсайт дээрээс олж харах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, энэ намар дизайнер Ив Сен-Лоранд зориулагдсан хоёр музей нээлтээ хийнэ. Парис ба Марракеш хотуудад нээгдэх эдгээр музей нь Сен-Лораны хуучин хамтрагч ба дурлалт залуу Пьер Бержегийн удирддаг Pierre Bergé - Yves Saint Laurent сангийн санаачлагаар хэрэгжиж байгаа юм.

Ив Сен-Лораны 1971 оны эскиз зургууд (фото 1)Ив Сен-Лораны 1971 оны эскиз зургууд (фото 2)Ив Сен-Лораны 1971 оны эскиз зургууд (фото 3)

цааш үзэх