Хайх

J.Crew брэндийн бүтээлч захирал албан тушаалаа орхиж байна

J.Crew брэндийн бүтээлч захирал албан тушаалаа орхиж байна

Женна Лайонс 26 жил ажилласны эцэст брэндээс гарч байна

Text: Buro.Mongolia


Зураг:

J.Crew брэндийн бүтээлч захирал ба дэд ерөнхийлөгч Женна Лайонс компаниа орхих гэж буйгаа мэдэгдлээ. Түүний албан тушаалыг өмнө нь брэндийн эмэгтэй хувцсыг хариуцан ажиллаж байсан дизайнер Сомсак Сикюнмуонг хүлээн авсан байна. Харин Женна дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа тус компанийн гүйцэтгэх захирал Микки Дрекслерт шилжүүлжээ.

Женна Лайонс албан ёсны мэдэгдэлдээ брэндийн хамт олонд талархсанаа илэрхийлж, J.Crew-д ажилласан цаг хугацаа үнэхээр ид шидийн, гайхамшигтай өнгөрснийг онцлон хэлжээ. Тэрбээр ямар шалтгаанаар компаниа орхиж байгаагаа нууц хэвээр үлдээсэн байна.

Лайонс 1990 онд Parsons сургуулийг төгссөн даруйдаа J.Crew брэндэд ажилд орсон байдаг. Тэр анх дизайнерын туслах хийдэг байсан бол, 2008 онд брэндийн бүтээлч захирлын суудалд очиж байжээ.

цааш үзэх