Хайх

Jason Wu брэнд дахин pre-fall ба resort цуглуулгууд гаргахгүй

“Жилд дөрвөн цуглуулга гаргана гэдэг үнэхээр ядармаар”

Jason Wu брэнд дахин pre-fall ба resort цуглуулгууд гаргахгүй

Jason Wu брэнд одооноос эхлэн жилд хоёр л цуглуулга танилцуулах болно. Брэндийн үүсгэн байгуулагч ба бүтээлч захирал Жейсон Ву цаашид pre-fall ба resort цуглуулгууд гаргахгүй гэдгээ саяхан мэдэгдлээ.

"Жилд ийм олон цуглуулга гаргана гэдэг бүхий л хүч чадлыг шавхдаг. Тиймээс бидэнд яг одоо илүү ухаалаг концепц хэрэгтэй байна. Тэгээд ч ихэнх хэрэглэгчид жилд дөрвөн цуглуулга танилцуулж, ойр ойрхон загвараа шинэчилдэг тогтолцоог тэр бүр ойлгодоггүй. Энэ нь загварын салбарын мэргэжилтнүүдэд л хамгаас ойлгомжтой байдаг зүйл юм" хэмээн Ву ярьжээ.

Jason Wu брэндийн шинэ бодлогын дагуу хэрэгжүүлэх хамгийн анхны алхам бол аяллын болон хавар-зуны цуглуулгыг нэгтгэх явдал юм. Нэгтгэсэн цуглуулгын загварын шоу энэ оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр зохион байгуулагдах болно.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх