Хайх

Каннын кино наадам 2018: Улаан хивсэн дээрх хамгийн зоригтой хувцаслалтууд

Хагас гэрэлтсэн, галбир барьсан, өндөр оноо, гүн ухлаадастай даашинзууд

Text: Бюро 24/7

Кино ертөнцийн хамгийн том наадмын нэг болох Каннын кино наадам 71 дэх жилдээ болж байна. Франц улсад зохион байгуулагддаг тус наадмын улаан хивсний ёслолд кино, загвар гээд энтертэйнмент ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд оролцдог уламжлалтай билээ.

Энэ жил Ирина Шейкийн өмссөн Versace брэндийн улаан даашинз хамгийн тачаангуй сонголтоор тодорлоо. Ерөнхийдөө алдартнууд хагас гэрэлтсэн, галбир барьсан, өндөр оноо ба гүн ухлаадастай гэх зоригтой даашинзаар гоёх нь элбэг байдаг. Жишээлбэл, загвар өмсөгч Белла Хадид 2016 оны Каннын улаан хивсний ёслолд нэг хөлөө ил гаргасан улаан атлас материалтай даашинзаар гангарч, хөдөлгөөн бүрээ сайтар хянах шаардлагатай болж байсныг та санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ удаад хэн хамгийн зоригтой сонголтыг хийснийг хамтдаа харцгаая.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх