Хайх

Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ

Гялалзсан хувцастай Кара хот-дог идэж буйгаар гарчээ

 

Их Британийн Jimmy Choo гутлын брэнд "Shimmer in the Dark" нэртэй зул сарын сурталчилгаа нийтэллээ. Сурталчилгааны гол дүрд загварын салбараас хэсэг хугацаанд завсарлагаа аваад байсан Кара Делевинь сонгогджээ.

Сурталчилгааны үйл явдалд улаан өнгийн гялалзсан даашинз ба Jimmy Choo-гийн хагас түрийтэй гутал өмссөн Кара Нью-Йорк хотын гудамжаар алхаж буйгаар гарна. Таксины жолоочоос эхлээд хот-догийн худалдагч хүртэлх түүний хажуугаар өнгөрөх хүн бүр «Nice shoes» гэх үгсийг дахин, дахин хэлж моделийг магтана. Сурталчилгааны зохиолчоор өмнө нь Sia, Алекса Чанг ба Childish Gambino нартай хамтарч байсан туршлагатай австралийн найруулагч Лорин Аскилл ажиллажээ.

Хагас түрийтэй гялалзсан гутал нь Jimmy Choo брэндийн аяллын цуглуулгад багтсан бөгөөд уг цуглуулга нь 1970-аад оны диско эринээс санаагаа авсан юм.

Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 1)Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 2)Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 3)Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 4)Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 5)Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 6)Кара Делевинь Jimmy Choo-гийн зул сарын сурталчилгаагаар эргэн ирлээ (фото 7)

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх