Хайх

Карл Лагерфельд ба Кайя Гербер нар хамтарсан цуглуулга гаргалаа

Карл Лагерфельд ба Кайя Гербер нар хамтарсан цуглуулга гаргалаа

"Karl Lagerfeld x Kaia"

Text: Buro.Mongolia


Өнөө цагийн хамгийн алдарт дизайнер Карл Лагерфельд, залуу загвар өмсөгч Кайя Гербер нар хамтран Karl Lagerfeld x Kaia нэртэй цуглуулга гаргалаа. Уг цуглуулгаас Карл Лагерфельдийн загвар бүрээс мэдрэгддэг франц шик байдал болон Кайя Герберийн төрөлх Лос Анжелес хот болоод орчин үеийн америк хэв маяг мэдрэгдэх ажээ.

"Карлтай хамтарч ажиллахад үнэхээр таатай байлаа. Бидний хамтарсан уг цуглуулгад зөвхөн миний нэр дурдагдаад зогсохгүй загвар бүр дээр өөрийн санаагаа тусгасандаа үнэхээр баяртай байна" хэмээн Кайя Гербер ярилаа. Харин Карлын хувьд Кайя Герберийн залуу, эрч хүчтэй байдал нь цуглуулга бүтээх урам зориг өгчээ. Савхин хүрэм, скейтборд, кет, гар цүнхнээс бүрдсэн Karl Lagerfeld x Kaia цуглуулгыг бүтээлч үйл явцтай танилцацгаая.

Савхин хүрэм

Савхин хүрмэн дээр графити маягаар нэрээ бичих санааг Кайя гаргажээ. Тэрээр багадаа өөрт байгаа хувцсаа ахин давтагдашгүй байлгахын тулд ханцуйг нь тайрч аль эсвэл ямар нэг зүйл зурдаг байсан тухайгаа дурдсан юм.

Скейтборд ба кет

Малибуд төрж өссөн Кайягийн хувьд скейтборд болон серфинг амьдралынх нь салшгүй нэг хэсэг ажээ. Ахтайгаа өдөр бүр хотын гудмаар гулгаж аль эсвэл далайн эрэг дээр серфингээр хичээллэдэг байсан тэрээр одоо ч хүртэл өндөр өсгийтөөс илүү кет өмсөх дуртай.

Гар цүнх болон үүргэвч

"Том цүнхний оронд утас, цэнэглэгч, уруулын будаг л багтахад хангалттай жижиг хэмжээтэй цүнхийг илүүд үздэг. Тиймээс л уг цуглуулгад загварлаг жижиг үүргэвч, гар цүнхийг багтаахыг хүссэн юм."

Дашрамд дурдахад Karl Lagerfeld x Kaia цуглуулга наймдугаар сарын 30-наас худалдаанд гарахаар болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх