Хайх

Каролин де Мегрэ Chanel’s Gabrielle цүнхний сурталчилгаанд

Шинэ гар цүнхний цуврал сурталчилгаа үргэлжилсээр

Text: Buro.Mongolia


Chanel брэнд Gabrielle гар цүнхэндээ зориулсан цуврал сурталчилгааны гурав дах хэсгийг танилцууллаа. Хар-цагаан өнгөөр хийгдсэн энэ удаагийн бичлэгт Каролин де Мегрэ гол дүр гүйцэтгэжээ.

Шинэ бичлэг Chanel ордны франц гарал үүслийг өөртөө шингээж, үүсгэн байгуулагч Коко Шанелийн гоо зүйн мэдрэмжийг агуулсан байлаа. Харин Каролин де Мегрэ жинхэнэ франц бүсгүйн дүрийг гаргасан харагдана. Уранхай boyfriend жийнс, хүрэм ба Chanel-ын Gabrielle цүнхийг барьсан тэрбээр байгалийн нүүр будалт хийж, нүдний урдуур орсон урт чёлкоор гоёсноор байж болох хамгийн франц төрх бүрдүүлсэн байлаа.

Бичлэгийн найруулагчаар Каннын кино наадмаас "Palme d'Or"шагнал хүртэж байсан Оливье Ассаяс ажиллажээ.

цааш үзэх