Хайх

Дизайнер Кейт Спейд таалал төгслөө

Дизайнер Кейт Спейд таалал төгслөө

Тэрээр 55 насандаа хорвоог орхилоо

Text: Buro.Mongolia


Америкийн алдарт дизайнер Кейт Спейд 55 насандаа хорвоог орхилоо. Албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч, Нью-Йоркийн цагдаагийн газрын тайлбарлаж бугаар Кейт Спейд мягмар гаригийн өглөө 10 цагийн үед Нью-Йорк дахь гэртээ амиа егүүтгэсэн байдалтай олдсон байна. Мөн хэргийн газраас Кейтийн 13 настай охиндоо үлдээсэн зурвас олджээ. Цагдаагийн газар зурвасын агууламжийн талаар мэдэгдэл өгөхөөс татгалзсан байна.

Кейт Спейд их сургуулиа төгссөний дараагаар Mademoiselle сэтгүүлд туслах загварын редактор, дараагаар нь гоёл чимэглэлийн редактораар ажиллаж байсан туршлагатай. Сэтгүүлийн ажлаа орхисны дараагаар тэрээр 1993 онд Кate Spade брэндээ үүсгэн байгуулсан бөгөөд түүний зохион бүтээсэн загвар бүр нь өнгөлөг, хөгжилтэй уур амьсгалтай байсан нь жинхэнэ Америк хэв маягийн тусгал болсон юм. Залуу охид, бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон Kate Spade брэнд Америкийн хувцас загварыг дэлхийд таниулахад багагүй хувь нэмэр оруулсан. Kate Spade New York брэнд өдгөө дэлхий даяар 300 орчим салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Олон нийтийн сүлжээгээр хүмүүс анхны Kate Spade брэндийн цүнхээ хэрхэн худалдаж авч байсан, Kate Spade брэнд тэдний хувьд ямар дурсамж үлдээсэн талаар өгүүлэн, эмгэнэлээ илэрхийлж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх