Хайх

Кайя Герберийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ

Кайя Герберийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ

Модель архины орцтой соус бүхий пенне пастад хамгаас дуртай болохоо мөн бусад сонирхолтой зүйлсээсээ хуваалцлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Harper's Bazaar сэтгүүл Синди Кроуфордын 16 настай охин Кайя Гербертэй хийсэн ярилцлагаа нийтэллээ. Энэхүү ярилцлагад Кайя өөрийн төгс амралтын өдрийг тодорхойлж, өглөөний цайндаа юу идэх дуртайг хэлж, гэр бүлийнхээ талаарх нууц мэдээллээс хуваалцсан байна.

Юуны түрүүнд загвар өмсөгч өглөөний есөн цагт сэрэх дуртай гэнэ. "Үнэн хэрэгтээ энэ нь мөрөөдөл юм. Би таван минутын дотор бэлэн болж чадах ч, орноосоо босох гэж нэлээд уддаг. Би хэвтээд л, Instagram үзээд л, дуу сонсоод л байдаг. Надад Stormzy ба Skepta нарын уран бүтээл их таалагддаг. Гэхдээ өглөөдөө ихэвчлэн Billie Eilish гэх зэрэг дуучдын илүү тайван хэмнэлтэй хөгжим сонсдог".

Мөн Кайя өглөөний цай бүрдээ цагирган талх иддэгээ хэлсэн юм. "Манай гэр бүл долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр Nate'n Al гэх кафегаас цагирган талхыг олон арваар нь авч бэлдэж тавьдаг".

Өөрийнхөө гэр бүлийг Кайя «миний амралтын өдрүүдийн тусгай баг» хэмээн нэрлэсэн байна. Амралтын өдрүүдээр Синди, Рэнди, Кайя ба түүний ах Пресли нар дугуй унах дуртай аж. "Гэхдээ бид үргэлж Преслиг хүлээх болдог. Учир нь тэр бид дундаас хамгийн их унтдаг нь юм".

Өдрийн нэг цагт Кайя найз нөхөдтэйгөө уулзаж, Habana Malibu гэх дуртай кафегаасаа тако авч иддэг байна. Харин өдрийн гурван цагт тэрээр Малибугийн ахлах сургуулийн онлайн хөтөлбөрт зориулсан дипломын ажлаа хийдэг гэнэ. Кайя мөн тооны хичээлдээ хамгаас дуртай аж.

Оройн долоон цагт Кайя паста иддэг байна. "Архины орцтой соус бүхий пенне паста бол миний бүх цаг үеийн хамгийн дуртай хоол. Мөн миний хийж чаддаг хоолнуудын нэг. Паста хийж чаддаг байх нь их чухал мэт санагддаг. Учир нь энэ хоолыг дэлхийн аль ч өнцөгт, маш хурдан бөгөөд хялбархан хийх боломжтой. Тэгээд хамгийн гол нь хүн бүр энэ хоолонд дуртай".

Харин оройн есөн цагт загвар өмсөгч унтахаар орондоо ордог байна. "Би аялж байх үедээ бараг л унтдаггүй. Тиймээс гэртээ байх үедээ аль болох эрт унтахыг хичээдэг. ‘Загвар өмсөгчийн ажлаа хийж эхлэх үед чи аль болох эртхэн орондоо орж, унтахыг мөрөөддөг болно' гэж ээж маань надад хэлдэг байсан. Анх би үүнд итгэдэггүй байсан ч, анхны загварын долоо хоногийн дараа би түүний хэлсэн үгийг шууд л ойлгосон шүү".

цааш үзэх