Хайх

Кендалл Женнер ба Белла Хадид нар ковбой охидын дүрд хувирлаа

Dsquared2 брэндийн сурталчилгаанд зориулж

Кендалл Женнер ба Белла Хадид нар ковбой охидын дүрд хувирлаа

Text: Бюро 24/7

Кендалл Женнер болон Белла Хадид нар Dsquared2 брэндийн 2018 оны намар-өвлийн сурталчилгаанд хамтдаа тоглолоо. Сурталчилгааны албан ёсны зургууд ба бичлэгийг Dsquared2 албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацжээ.

1960-аад оныг санагдуулам ретро уур амьсгалтай зочид буудлын өрөөнд ковбой залуус үдэшлэг зохиож буйг дүрсэлсэн уг сурталчилгааны найруулагчаар Жиованни Бианко ажиллаж, зургийг Мэрт, Маркус нар даржээ. Белла ба Кендалл нарын хөвсгөр болгож зассан үс нь Америкийн кантри дууны гол төлөөлөгч Долли Партоныг санагдуулах аж.

Dsquared2 брэндтэй ижил барууны ковбой хэв маягтай цуглуулгуудыг Calvin Klein, Coach 1941 зэрэг загварын орднууд гаргасан билээ.

Кендалл Женнер ба Белла Хадид нар ковбой охидын дүрд хувирлаа (фото 1)Кендалл Женнер ба Белла Хадид нар ковбой охидын дүрд хувирлаа (фото 2)Кендалл Женнер ба Белла Хадид нар ковбой охидын дүрд хувирлаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх