Хайх

Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд

Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд

"Olympia"

Text: Buro.Mongolia


Burberry загварын ордны бүтээлч захирал Риккардо Тиши Olympia хэмээх шинэ гар цүнхний загвар танилцууллаа. Харин уг загварын сурталчилгааны нүүр царайгаар Кендалл Женнер, FKA Twigs, Shygirl нар сонгогдсон байна. “Төгс гар цүнх ямар байх бол гэх асуулт дээр үндэслэн маш эмэгтэйлэг харагдах Olympia загварыг бүтээсэн. Иймдээ ч сурталчилгааны нүүр царайгаар Кендалл Женнер, FKA Twigs, Shygirl нарыг сонголоо. Тэд бол эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй, бүтээлч байдлаараа өөрсдийгөө илэрхийлж чаддаг авьяаслаг бүсгүйчүүд” хэмээн Риккардо Тиши ярьжээ.

“Burberry брэндийн илэрхийлэл” хэмээн тодорхойлогдоод буй хагас дугуй хэлбэртэй Olympia гар цүнх нь богино арьсан болон урт гинжин оосортой ба ямар ч үед загварчлан үүрэх боломжтой. Өнгөний хувьд хар, beige, усан цэнхэр, шар, улаан хүрэн гээд олон төрлийн сонголттойгоор худалдаанд гарсан байна.

Дашрамд сонирхуулахад, Burberry загварын ордон “World of Olympia” шинэ цуглуулгадаа зориулан олон улс даяар поп-ап дэлгүүр нээгээд байгаа юм.

Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 1)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 2)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 3)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 4)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 5)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 6)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 7)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 8)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 9)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 10)
Кендалл Женнер, FKA Twigs нар Burberry брэндийн шинэ сурталчилгаанд (фото 11)
цааш үзэх