Хайх

Кейт Мосс Их Британийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч байхаа болилоо

Кейт Мосс Их Британийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч байхаа болилоо

2017 оны жагсаалтыг Кара Делевинь тэргүүлжээ

Text: Buro.Mongolia


Кейт Мосс "Их Британийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч" өргөмжлөлөө Кара Делевиньд алдлаа. Энэ оны шинэ жагсаалтыг Кара 8 сая фунт стерлингийн орлогоор тэргүүлжээ. Олны хайртай модель бүсгүй нэг жилийн хугацаанд Chanel, Puma, Rimmel ба YSL загварын орднуудтай хамтран ажиллаж, брэндүүдийн сурталчилгаанд идэвхтэй оролцсоноор ийнхүү улсынхаа дээд амжилтыг тогтоож чадсан юм.

Жагсаалтын хоёрдугаар байранд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Роузи Хантингтон-Уайтли 6.5 сая фунт стерлингийн орлогоор бичигдсэн байна. Харин Кейт Мосс 5 сая фунт стерлингийн орлоготой ажилласны үр дүнд жагсаалтын гуравт орсон байлаа.

Их Британийн хамгийн өндөр орлоготой шилдэг арван загвар өмсөгчдийн жагсаалтад мөн Наоми Кэмпбелл, Жоржия Мэй Жаггер, Жордан Данн, Лотти Мосс нараас гадна Дэвид Ганди цорын ганц эрэгтэй модель болон багтжээ.

цааш үзэх