Хайх

Хатан хаан II Элизабет яагаад үргэлж неон өнгийн хувцсаар гоёдог вэ?

Хатан хаан II Элизабет яагаад үргэлж неон өнгийн хувцсаар гоёдог вэ?

Загварын ертөнцийн гол нууцуудын нэг задарлаа

Text: Г.Тэмүүлэн

Их Британийн хатан хаан II Элизабет тод ягаан, ногоон, хөх ягаан, нимбэгэн шар зэрэг үргэлж тод, неон өнгийн хувцас өмсдөгөөрөө алдартай. Харин та хатан хаан яагаад үргэлж тод өнгийн хувцсаар гоёдог юм бол гэж гайхаж байв уу? Хатан хааны гэр бүлийн гишүүн энэ асуултын хариултыг бидэнд өгсөн бөгөөд түүний өнгөний сонголт хувийн хүсэл сонирхлоос гадна, маш прагматик шалтгаантай аж.

Хатан хааны бэр Уэссексийн гүнгийн авхай Софигийн хэлснээр бол II Элизабет олон нийтийн дундаас ард түмэндээ тодорч харагдахын тулд тод өнгийн хослол, даашинзуудыг өмсдөг байна. Тэрээр хүмүүст анзаарагдахгүй өнгөрөхгүй байх вий гэсэндээ мөн ард түмэн "Би хатан хааныг харсан" гэж хэлж байгаасай гэсэн зорилгоор тод өнгийн хувцас өмсдөг гэж гүнгийн авхай Софи "The Queen at 90" нэртэй баримтат киноны зураг авалтын үеэр дэлгэжээ.

Хатан хаан II Элизабет яагаад үргэлж неон өнгийн хувцсаар гоёдог вэ? (фото 1)Хатан хаан II Элизабет яагаад үргэлж неон өнгийн хувцсаар гоёдог вэ? (фото 2)

цааш үзэх