Хайх

«Хэтэрхий том биетэй»: Модель Улрикк Хойерыг загварын шоунд оролцохыг хоригложээ

«Хэтэрхий том биетэй»: Модель Улрикк Хойерыг загварын шоунд оролцохыг хоригложээ

Louis Vuitton брэндтэй холбоотой шуугиан

Text: Buro.Mongolia


Зураг:

Данийн загвар өмсөгч Улрикк Хойер саяхан Киото хотод зохион байгуулагдсан Louis Vuitton-ы загварын шоу дээр ялгаварлан гадуурхагдсанаа өөрийн Facebook хуудаснаа бичлээ. Тэрээр брэндийн шоунд оролцох гэрээтэй байсан хэдий ч, түүний гарааг шоу болохоос нэг хоногийн өмнө цуцалжээ. Зохион байгуулагчдын зүгээс ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь тэд Улриккийг «хэтэрхий том» биетэй гэж үзсэн байна. Тэд загвар өмсөгчийг шоу болохоос 24 цагийн өмнө уснаас өөр юу ч идэж, уухгүй байхыг шаардсан бөгөөд бүсгүй шаардлагыг биелүүлсэн хэдий ч, шоунд оролцохыг нь зөвшөөрөөгүй аж.

Хойерын хэлж буйгаар түүний хувцасны хэмжээ 34/36 бөгөөд түүний өгзөгний тойрог 92 см гэнэ.

"Загварын салбарт хэтэрхий өндөр шалгуур тавигдаад байна. Хүнлэг бус шалгуур ч гэж хэлж болно. Тэдгээр шалгуурууд ихэнх тохиолдолд бодит бус байхын зэрэгцээ мөн хүний биед хортой нөлөө үзүүлж байна. Би сонгон шалгаруулалтууд дээр эрүүл мэнд ба хоолны тал дээр асуудалтай олон охидыг хардаг. Тэдний царай нь цонхийж, бүх бие нь зөвхөн яснаас бүрдсэн мэт харагддаг" хэмээн Хойер өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Улрикк Хойер өмнө нь Louis Vuitton, Chloé, Stella McCartney брэндүүдийн загварын шоунд оролцож байсан туршлагатай юм.

«Хэтэрхий том биетэй»: Модель Улрикк Хойерыг загварын шоунд оролцохыг хоригложээ (фото 1)

цааш үзэх