Хайх

Хиллари Клинтон Teen Vogue сэтгүүлийн сүүлийн дугаарын редактороор ажиллалаа

“Юу ч болсон бид эсэргүүцнэ” гэх уриатай дугаар

Хиллари Клинтон Teen Vogue сэтгүүлийн сүүлийн дугаарын редактороор ажиллалаа

Бидний саяхан мэдээллэж байсанчлан өмнө нь жилд таван удаа гардаг байсан Teen Vogue сэтгүүл одооноос хэвлэлтээс бүр мөсөн хасагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан сэтгүүлийн хамт олон сүүлийн дугаартаа зориулан гэнэтийн зочин урьж редактороор ажиллуулжээ.

Өнөөдөр интернет сүлжээнд Teen Vogue сэтгүүлийн сүүлийн дугаарын нүүр хуудас нийтлэгдсэн бөгөөд үүнээс харахад энэ удаагийн хүндэт редактороор Хиллари Клинтон томилогдсон байна. Тэрээр "Nevertheless, we resist" буюу "Юу ч болсон бид эсэргүүцнэ" гэх уриан доор сэтгүүл дээр ажиллаж, "Айдас бидэнтэй үргэлж хамт байдаг ч, үүнийг тоох цаг бидэнд алга. Одоо л биш" гэх үгсийг нүүр хуудсан дээр хэвлэжээ.

Сүүлийн дугаар арванхоёрдугаар сарын 5-нд худалдаанд гарах хэдий ч сэтгүүлд зориулсан Клинтоны захидал Teen Vogue-ийн албан ёсны вебсайт дээр нийтлэгдсэн байна. Уг захидалд Клинтон "Teen Vogue өсвөр насны охидыг хүндэтгэж, тэдэнтэй чухал яриа өрнүүлдэг. Тэд гаднах стиль болон дотоод ертөнц гэдэг зүйлс хоорондоо сөргөлдөх биш, харин эсрэгээрээ уусан нэгдэх учиртайг сайн ойлгодог" хэмээн онцолсон юм.

Улс төрч мөн Teen Vogue сэтгүүлтэй хамтарч Лос-Анжелес хотноо арванхоёрдугаар сарын 1 ба 2-нд чуулга уулзалт зохион байгуулах ба тасалбарын үнэ 299-549 ам.долларын хооронд хэлбэлзэх болно.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх