Хайх

Та Ким Кардашьянтай хамт зураг авалтанд ормоор байна уу?

Та Ким Кардашьянтай хамт зураг авалтанд ормоор байна уу?

Дуудлага худалдаа

Text: Buro.Mongolia


Загварын гэрэл зурагчид Мерт Алас ба Маркус Пигготта нар (Mert & Marcus) сайн үйлсэд зориулагдсан нэгэн онцгой төсөл хэрэгжүүлж байна.

Тэд энэхүү төслийн хүрээнд Ким Кардашьянтай хамт зураг авалтанд орох эрхийг дуудлага худалдаагаар оруулж байгаа юм. Дуудлага худалдааны ялагч Ким Кардашьянтай хамт зургаа авахуулаад зогсохгүй, мөн бэлэн болсон зургаа бразилийн Vogue сэтгүүлд нийтлүүлэх том боломж хүртэнэ. Харин дуудлага худалдаанаас олсон бүх мөнгө ДОХ-ын эсрэг олон улсын amfAR санд хандивлагдах гэнэ.

Одоогоор энэхүү онцгой зураг авалтын эрх 47,500 долларын үнэд хүрээд байна. Дуудлага худалдаанд оролцох хугацаа зургаан цагийн дараа дуусах тул сонирхсон хүмүүс яараарай.

 

 

цааш үзэх