Хайх

Коко Роша дизайнер боллоо

Коко Роша дизайнер боллоо

Co+Co

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Канадын супермодель Коко Роша өөрийн гэсэн спорт хувцасны марк үүсгэн байгуулж байна. Түүний анхны цуглуулга тун удахгүй гарах гэнэ

Саяхан супермодель Коко Роша ээж болсон билээ. Гэхдээ энэ нь түүнд шинэ оргил байлдан дагуулахад огтхон ч саад болохгүй бололтой. Тэрбээр Paragon Project загварын нийгэмлэгтэй хамтарч өөрийн гэсэн хувцасны брэнд үүсгэн байгуулж байна. Роша Co+Co маркийн элч мөн дизайнераар ажиллах аж. Түүний анхны цуглуулгад 60 гаруй, спорт хэв маягтай загварууд багтах юм байна.

Co+Co-гийн хувцаснууд $80-аас $300 хооронд үнэлэгдэх бөгөөд загвар өмсөгчийн хувийн вебсайт болон дэлгүүрүүдээр зарагдах болно.

цааш үзэх