Хайх

LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд

LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


LACMA art + Film Gala арга хэмжээ уламжлал ёсоор АНУ-ын баруун эргийн хамгийн том урлагийн музей болох LACMA (Los Angeles County Museum of Art)-д энэ сарын 4-ний өдөр болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаа нь урлаг соёл, энтертейнмент салбарт нэрээ цуурайтуулж буй гавьяатнуудад хүндэтгэл үзүүлэхийн сацуу урлагийн музейд хөрөнгө босгох зорилготойгоор зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн хувьд зураач Жуди Бака болон Америкийн кино найруулагч Дэвид Финчер нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн ёслолын үеэр Gucci-гийн бүтээлч захирал Сабато Де Сарногийн "Ancora Notte" нэртэй үдшийн хувцасны цуглуулга болон түүний анхны албан ёсны эрэгтэй хувцасны нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Энэ үдэш музейн хөрөнгө босгох санд нийт 5 сая ам.доллар цугларсан байна.

Улаан хивсний ёслолд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Киану Ривз, Эндрю Гарфилд, Жессика Честейн, Педро Паскаль зэрэг олон алдартан цугларчээ.  Мөн уригдан ирсэн зочдоос Ким Кардашьян тод ягаан өнгийн сатин даашинз өмсөж үдшийг гэрэлтүүлсэн бол BLACKPINK хамтлагийн Rosé Saint Laurent ордны нэг мөртэй, цэцгэн хээтэй гоёмсог даашинзаар дүр төрхөө бүрдүүлжээ. Түүнчлэн дуучин Билли Айлиш Gucci-гийн монохром хээтэй хар хослолоор гоёсон бөгөөд ерөнхийдөө зочдын дийлэнх нь Gucci загварын ордны хувцас сонгосон харагдлаа.

LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 1)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 2)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 3)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 4)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 5)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 6)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 7)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 8)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 9)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 10)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 11)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 12)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 13)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 14)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 15)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 16)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 17)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 18)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 19)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 20)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 21)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 22)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 23)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 24)
LACMA Art + Film Gala 2023: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 25)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх