Хайх

Есөн сартай Шарлотт гүнж өөрийн нэрэмжит уруулын будагтай боллоо

Есөн сартай Шарлотт гүнж өөрийн нэрэмжит уруулын будагтай боллоо

Charlotte

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Marc Jacobs Beauty Кембрижийн гүнжийн нэрэмжит өнгөтэй шинэ уруулын будаг гаргалаа

Шарлотт гүнж есхөн сартай хэдий ч аль хэдийнэ гоо сайхны салбарт нөлөө үзүүлж эхэлж байна. Саяхан Марк Жейкобс Кембрижийн гүн ба гүнгийн авхайн бага охинд зориулж бүтээсэн, түүний нэрэмжит өнгөтэй уруулын будаг танилцууллаа. Сануулж хэлэхэд Шарлотт гүнж энэ жилийн тавдугаар сарын 2-нд нэг ой хүрэх юм.

"Charlotte" уруулын будаг нь гүн ягаан өнгөтэй бөгөөд Le Marc lip crème цуглуулгын бүтээгдэхүүн аж. "Бид энэ будгийг бүтээхдээ Англи сарнайн хамгийн гүн ягаан туяанаас санаа авсан юм" хэмээн Marc Jacobs Beauty-гийн ерөнхий менежер ярьжээ.

Уруулын будаг зөвхөн Лондонгийн Harrods их дэлгүүрт худалдаалагдах ба нэг ширхэг бүтээгдэхүүний үнэ $34 байна. Хааны гэр бүлийн хамгийн отгон гишүүн ээж шиг ээ олны хайрыг татах увидастай тул шинэ будаг нүд ирмэхийн зуур зарагдах биз ээ.

цааш үзэх