Хайх

Louis Vuitton аяллын шинэ цуглуулгаа Японд танилцуулна

Брэндийн газрын зурагт шинэ орон нэмэгдэх гэж байна

Louis Vuitton аяллын шинэ цуглуулгаа Японд танилцуулна

Louis Vuitton Cruise 2018 цуглуулгын загварын шоу 2017 оны тавдугаар сарын 14-нд ургах нарны оронд зохион байгуулагдана. Загварын шоу зохиогдох хот ба тодорхой байршил одоогоор олонд дэлгэгдээгүй байна.

Louis Vuitton-ы мэдэгдэж буйгаар загварын ордон Япон улстай XIX зууны сүүлээс эхэлсэн  маш бат бөх харилцаа холбоотой юм. Тэдний холбоог Такаси Мураками, Яёй Кусама, Рей Кавакубо ба Хироси Фудзивара гэх зэрэг орчин үеийн япон уран бүтээлчид тогтоож өгдөг төдийгүй мөн соёл, уламжлал талаасаа адил төстэй зүйлстэй аж. Тэр ч байтугай Louis Vuitton брэндийн бэлгэ тэмдэг болсон монограм хээг хамгийн анх япон гэр бүлийн уламжлалт «мон» сүлдээс сэдэвлэн бүтээсэн гэдэг.

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх