Хайх

Louis Vuitton-ы эрэгтэй шугамын ерөнхий дизайнер Nike-д зориулж цуглуулга бүтээж байна

Louis Vuitton-ы эрэгтэй шугамын ерөнхий дизайнер Nike-д зориулж цуглуулга бүтээж байна

Долоодугаар сарыг хүлээцгээе

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед загварын ертөнц дахь хамгийн сонирхолтой мэдээг Instagram сүлжээнээс олж авах боломжтой болоод байна. Louis Vuitton-ы эрэгтэй шугамын бүтээлч захирал Ким Жонс Nike-тай хамтарч, нэгэн төсөл дээр ажиллаж байгаа гэх мэдээг бид саяхан олж харлаа

Энэхүү хамтарсан цуглуулга нь долоодугаар сард буюу ердөө хоёр-гуравхан долоо хоногийн дараа худалдаанд гарах төлөвтэй байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, дизайнер Ким Жонс эсвэл Nike-гийн албан ёсны Instagram хуудсыг дагавал тун удахгүй шинэ мэдээлэл нэмэгдэх нь гарцаагүй биз ээ.

Энэ онд спорт барааны аварга брэнд хамгийн шилдэг дизайнеруудтай хамтарч, маш идэвхтэй ажиллаа. Тэд гэнэтийн хамтын ажиллагаануудаараа олныг гайхшруулж, энэ тал дээр adidas брэндтэй өрсөлдөх чадвартайгаа харуулж байна. Энэ жилийн зургаан сарын турш Nike Рикардо Тиши ба Оливье Рустентай хамтраад амжсан байгаа.

цааш үзэх