Хайх

Love Advent: Ковбой бүсгүйн дүрд хувирсан Ирина Шейк

Ирина Шейк хэрхэн кактус бугуйлдахыг харуулж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Энэ жилийн Love Advent хуанли одоогоор 20 дахь өдөр дээрээ явж байгаа бөгөөд энэ хүртэлх хугацаанд сэтгүүлийн хамт олон ихэвчлэн дасгал хийж буй хүчирхэг, тачаангуй бүсгүйчүүдийн бичлэгийг танилцуулсан билээ. Харин 20 дахь өдрийн бичлэгт тэд спортын сэдвээс бага зэрэг хазайж, ковбой бүсгүйн дүрд хувирсан Ирина Шейкийн халуухан дүр зургаар олныг гайхшрууллаа.

Victoria's Secret-ийн загвар өмсөгч Ирина Шейк энэхүү бичлэгт жийнсэн материалтай корсет, ковбой малгай, гар бууны арьсан бэхэлгээ ба гялалзсан саагаар бүрхэгдсэн ковбой гутал өмсөж, тоглоомон морь унаж, кактус бугуйлдаж буйгаар гарах юм. Мөн уг бичлэгт Шейк өөрийн өөгүй төгс галбирыг гайхуулаад зогсохгүй, хошин мэдрэмжтэй гэдгээ баталж, жүжиглэх чадвараа харуулах болно.

цааш үзэх