Хайх

LVMH группын бүх урлан олон нийтийн өмнө үүд хаалгаа дэлгэнэ

LVMH группын бүх урлан олон нийтийн өмнө үүд хаалгаа дэлгэнэ

Нээлттэй хаалганы өдөрлөг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

LVMH групп энэ оны тавдугаар сард Les Journées Particulières төслөө дахин зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд компанийн харьяан доор үйл ажиллагаагаа явуулдаг томоохон брэндүүд өөрийн урлан ба үйлдвэртээ нээлттэй хаалганы өдөрлөг хийх боллоо

Энэ удаагийн Les Journées Particulières арга хэмжээнд LVMH-ийн мэдэл доорх 40 гаруй брэнд хамрагдах нь. Жагсаалтад Fendi, Christian Dior, Loro Piana, TAG Heuer, Guerlain, Moët & Chandon, Le Bon Marché мөн мэдээж хэрэг Louis Vuitton гэх зэрэг бид бүгдийн хайртай загварын орднууд багтсан байна.

Тавдугаар сарын 20-ноос 22-ны хооронд эдгээр брэндүүдийн урлан, үйлдвэр, лаборатори болон виноны зоорь зэрэг бүх нарийн, нандин газрууд үүд хаалгаа олон нийтэд нээх болно. Энэ арга хэмжээ нь Франц, Итали, Их Британи, Швейцар, Испани ба Польш улсын олон хотуудад нэгэн зэрэг болж өнгөрөх гэнэ. Тэгэхээр жуулчид Монтений өргөн чөлөө дэх Christian Dior-ын урлан, Louis Vuitton-ы Asnieres дахь дархны газар, Fendi-гийн Ром хотод байрладаг төв байр, мөн  Итали дахь Loro Piana-гийн үйлдвэрийг өөрийн нүдээр сонирхох боломжтой болж байгаа юм.

Та хэрвээ энэхүү Les Journées Particulières арга хэмжээнд оролцохыг хүсч байгаа бол уг арга хэмжээнд зориулагдсан тусгай вебсайт дээр хувийн хуудсаа нээх хэрэгтэй болно. Харин бүртгэл нь дөрөвдүгээр сарын 21-нд эхлэнэ.

LVMH группын бүх урлан олон нийтийн өмнө үүд хаалгаа дэлгэнэ (фото 1)

 

цааш үзэх