Хайх

Мелания Трампын стилийг хэн хариуцдаг вэ?

Мелания Трампын стилийг хэн хариуцдаг вэ?

АНУ-ын тэргүүн хатагтайн хувцасны шүүгээг хэн бүрдүүлдэг тухай

Text: Бюро 24/7


Зураг:

Саяхан АНУ-ын тэргүүн хатагтай эцэг, эхээсээ тусгаарлагдсан цагаач хүүхдүүдтэй уулзахаар Техас мужийг зорихдоо "I Really Don't Care, Do U?" буюу "Надад огтхон ч хамаагүй, харин чамд?" гэх бичигтэй хүрэм өмссөнөөр олны дургүйцлийг хүргэсэн тухай бид мэдээллэсэн билээ. Харамсалтай нь энэ нь Мелания Трампын тухайн нөхцөл байдалтай тохируулан хувцаслаагүй анхны туршлага биш юм.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын тэргүүн хатагтайн хувцасны шүүгээг хэн бүрдүүлдэг тухай сонирхолтой мэдээллийг The Cut сэтгүүл нийтэлсэн байна.

Мелания Трампын хувийн стилистээр Эрве Пьер ажилладаг гэнэ. Эрве бол Carolina Herrera брэндийн хуучин бүтээлч захирал юм. Стилист өмнө нь Барбара Буш, Хиллари Клинтон ба Мишель Обама нартай хамтран ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ Пьерийн мэдэгдсэнээр Меланиягийн хувцаслалт түүний "шилдэг ажлуудын нэг биш" аж. Times сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр мөн "Би тодорхой төрхийг бүрдүүлэхдээ үргэлж тухайн хүн хаашаа явж байгаа вэ гэдгийг тооцолдог" хэмээн хэлж байсан юм.

Мелания Трампын стилийг хэн хариуцдаг вэ? (фото 1)

Мелания Трамп хувцасны шүүгээнийхээ дийлэнх хувийг өөрийн мөнгөөр худалдан авдаг ч, түүнд дизайнеруудаас бэлэг авах эрх бий. Гэхдээ бэлэг хүлээн авсан тохиолдолд хувцаснууд улсын эрх мэдэлд очдог бөгөөд дараагаар нь Үндэсний архивд хадгалагддаг байна.

Ихэнх дизайнерууд Меланияг хувцаслахаас татгалзсан. Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах үед олон дизайнерууд түүний засаглалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, тэргүүн хатагтайг хувцаслахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн байдаг. Marc Jacobs, Derek Lam, Tom Ford, Philip Lim гэх зэрэг дизайнерууд энэ жагсаалтад багтана. Гэхдээ үүний зэрэгцээ Diane von Furstenberg, Tommy Hilfiger ба Thom Browne брэндүүд Меланияг дэмжсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх