Хайх

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх

Энэ оны хамгийн загварлаг үдэш

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх

Text: Ц.Намуун

Met Gala наадам 1948 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил тус наадмын 70 жилийн ой тохиож байгаа юм. Тус үдэшлэгт уригдах хүмүүсийн нэрсийг Vogue сэтгүүлийн ерөнхий редактор, Condé Nast сэтгүүлийн арт-директор Анна Винтур баталдаг билээ. Тэгвэл энэ жилийн наадамд уригдсан 500 орчим зочдоос хамгийн дур булаам дүр төрхийг бүрдүүлж чадсан 10 алдартныг бид онцолж байна.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 1)

Рианна, Maison Margiela

Энэ жилийн наадмын хөтлөгчдийн нэг болох дуучин Рианна үдэшлэгт зориулан Maison Margiela брэндийн бүтээлч захирал Жон Гальяногийн урласан даашинзаар гоёсон байна. Түүний тус гоёл нь богино даашинз, нөмрөг, малгай гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд гоёлыг оёход 250 цаг, сувдаар чимэглэхэд 500 цагийн хугацаа оржээ.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 2)

Кэти Перри, Versace

Уран бүтээлдээ ч онцгой содон дүр төрхийг бүрдүүлж чаддаг дуучин Кэти Перри Versace брэндийн алтлаг гадаргуутай даашинзаар гангарчээ. Түүний зүүсэн аварга далавч нь түүний хувцаслалтыг бүхэлд нь амь оруулж чадсан юм.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 3)

Кейт Босуорт, Oscar de la Renta

Жил бүрийн Met Gala наадамд гайхалтай дүр төрх бүрдүүлж чаддаг алдартнуудын нэг болох Кейт Босуорт энэ жил Oscar de le Renta брэндийн даашинзаар гоёсон байна. Алтан шаргал өнгийн тугалгаар чимсэн даашинз болон гивлүүр нь түүнийг сүйт бүсгүй мэт харагдуулж байлаа.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 4)

Лили Коллинз, Givenchy

Жүжигчин Лили Коллинз энэ жил Givenchy брэндийн даашинзыг сонгожээ. Бардот загварын хар даашинз нь энгийн санагдаж болох ч нүүр будалт болон толгойн гоёл нь сүрлэг уур амьсгал бүрдүүлж чаджээ.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 5)

Зендая, Versace

Энэ үдэш хамгийн их анхаарал татсан Зендая өөрийн хувцаслалтаар гоо үзэсгэлэнг хүчирхэг байдлаар илэрхийлэхийг зорьжээ. Баатрын хуяг дуулга мэт харагдах тус даашинзыг Versace загварын ордон урласан аж.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 6)

Cardi B, Moschino

Рэппер Cardi B анхны жилдээ Met Gala үдэшлэгт оролцлоо. Тэрээр Moschino брэндийн сувд болон талстуудаар чимэглэсэн даашинзаар гоёжээ.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 7)

Чедвик Боузман, Versace

Жүжигчин Чедвик Боузман Met Gala үдэшлэгийн хаан нь байж чадлаа. Тэрээр Versace брэндийн барокко хээ бүхий цагаан хослол болон алтан шаргал өнгийн загалмайгаар чимэглэсэн нөмрөгөөр гангарчээ.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 8)

Лана Дель Рей, Gucci

Лана Дель Рей энэ жил Gucci брэндийн даашинзыг сонгожээ. Gucci брэндийн бүтээлч захирал Аллесандро Микеле даашинз, толгойн гоёл болон нүдний шилнээс бүрдэх энэхүү хувцаслалтын санааг "Our Lady of Sorrows" уран зурагнаас сэдэвлэн бүтээсэн байна. 

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 9)

Ким Кардашьян, Versace

Энэ жилийн Ким Кардашьяны сонголтод үнэхээр өөлөх зүйл алга байлаа. Хэт энгийн биш бас хэт галзуу биш түүний сонголт үдэшлэгийн сэдэвтэй уялдаж байсан төдийгүй олны анхаарлыг татаж чадлаа. Тус даашинзыг Versace брэнд бүтээсэн аж.

Met Gala 2018: Хамгийн дур булаам 10 дүр төрх (фото 10)

Блейк Лайвли, Verscace

Met Gala дахь хамгийн сүрлэг даашинз яалт ч үгүй Блейк Лайвлигийх байлаа. Бадмаараг чулуу шиг хүрэн өнгийн хамбыг талстаар чимэглэсэн тус даашинзыг Versace брэнд бүтээсэн бөгөөд нийт үүнд 600 цагийг зарцуулжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх