Хайх

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ

Унах мөчдөө ч инээмсэглэлээ алдаагүй Минг Ши

Text: Ө.Тодгэрэл


Ямар ч загвар өмсөгчийн хамгийн том айдас бол мэдээж хэрэг тайзнаа алхаж байхдаа унах явдал юм. Наоми Кэмпбелл, Кэндис Свейнпол, Жижи Хадид гэх зэрэг супермоделиуд хүртэл загварын шоуны үеэр унаж байсан харамсалтай тохиолдлууд олон байдаг. Гэхдээ гол нь ийм төрлийн азгүй явдалтай тулгарсан загвар өмсөгч нөхцөл байдлыг эерэгээр харж, инээмсэглэн босож ирэх үед хүн бүр түүнийг улам бүр хүндэтгэдэг билээ.

Яг л ийм явдал энэ удаагийн Victoria's Secret-ийн загварын шоуны үеэр тохиолоо. Өдгөө 28 настай Хятадын загвар өмсөгч Минг Ши өмсгөлийнхөө хормой дээр санамсаргүй гишгэн халтирч, өвдгөн дээрээ унахад хүрсэн юм. Гайхалтай нь Минг Ши унах мөчдөө биеийнхээ цэгц байдлыг алдалгүй, инээмсэглэсэн хэвээр хормын зуур эргэн босож ирсэн бөгөөд тайзны алхаагаа үргэлжлүүлэн амжилттай дуусгаж чадлаа. Минг Шигийн араас алхаж байсан модель Жизель Оливейра түүнд дэмжлэг үзүүлсэн нь мөн Victoria's Secret-ийн гэр бүл хичнээн нөхөрсөг болохыг баталж, үзэгчдийн сэтгэлийг дулаацуулаад авсан юм.

 

 

 

 

 

Минг Ши мөн энэхүү явдлын дараа Balmain брэндтэй хамтарсан загварыг танилцуулахаар дахин нэг удаа тайзнаа өөрт итгэлтэйгээр гарч ирэн, мэргэжлийн загвар өмсөгч гэдгээ харуулсан байгаа.

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ (фото 1)Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ (фото 2)Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ (фото 3)

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ (фото 4)Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх