Хайх

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан тухайд албан ёсны мэдэгдэл хийлээ

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан тухайд албан ёсны мэдэгдэл хийлээ

“Энэ нь маргаангүй миний загвар өмсөгчийн карьер дахь хамгийн хэцүү мөчүүдийн нэг байлаа”

Text: Buro.Mongolia


Victoria's Secret-ийн модель Минг Ши энэ оны загварын шоуны үеэр санамсаргүй байдлаар олны анхаарлын төвд өртсөн. Өмсгөлийнхөө хормой дээр гишгэн халтирч унасан тэрээр энэхүү золгүй нөхцөл байдлаас маш дур булаам байдлаар, инээмсэглэн гарч чадсан нь олны зүгээс түүнийг улам хүндлэхэд хүргэж, маш их хэмжээний дэмжлэг дагуулж байгаа билээ.

Харин энэ явдлаас хойш гурван хоногийн дараа Минг Ши өөрийн Instagram хуудсаар дамжуулан албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

"Энэ нь маргаангүй миний загвар өмсөгчийн карьер дахь хамгийн хэцүү мөчүүдийн нэг байлаа. Тэр дундаа энэ удаагийн загварын шоу миний төрөлх хотод зохион байгуулагдсан тул бүх үйл явдал миний ээж, миний ард түмний нүдэн дээр болж өнгөрсөн. Гэхдээ энэ явдлын дараагаар хүмүүс надад ийм их дэмжлэг үзүүлсэн нь үнэхээр итгэмээргүй. Намайг дэмжсэн хүн бүрт чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлмээр байна" хэмээн Минг Ши мэдэгдлээ эхлүүллээ.

Үүний дараагаар тэрээр түүнийг босож ирэхэд тусалсан мэргэжил нэгт модель Оливейрад онцгой талархал илэрхийлэн "Унасны дараа босоход минь тусалсан чамд баярлалаа. Энэ нь маш энэрэнгүй, элэгсэг үйлдэл байсан" гэж хэлсэн байна.

"Тайзны ард намайг тайтгаруулахаар яаран гүйж ирсэн охиддоо мөн талархаж байна. Та бүгд миний гэр бүл юм шүү. Би унасан газраасаа босож, дэмжлэг үзүүлсэн та бүхний ачийг хариулан урагш алхах болно" хэмээн Минг Ши мэдэгдлээ өндөрлөжээ.

 

 

 

цааш үзэх