Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Долоо дах дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн хүндэт шүүгчид айдас төрүүлэм долоо дах дугаарт хэрхэн хувцасласныг эндээс сонирхоцгооё

"Загварлаг" гэх ерөнхий нэг үгээр шинэ дугаарын шүүгчдийн хувцсыг тодорхойлж болно. Үндсэн шүүгч Т.Нансалмаа, М.Оргил, Нора Дагва болон зочин шүүгч Э.Энхболд нарын сонголт намар-өвөл 2016, хавар-зун 2017 улирлын үндсэн чиг хандлагуудыг харууллаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч, хөтлөгч Норагийн өмсгөл сүүлийн үеийн хамгийн гол трендүүдийг өөртөө агуулжээ. Үдээстэй деталь, биеийн зарим хэсгийг нүцгэлэх гэнэтийн байршилтай хайчилбарууд, мөн мэдээж хэрэг өргөн хэмжээтэй чокер зүүлт гээд түүний өмссөн бүх зүйл Monalun брэндийн бүтээл байлаа.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

Шүүгч М.Оргил энэ удаад илүү өдөр тутмын, биед эвтэйхэн хувцаслалт сонгожээ. Гэхдээ биед эвтэйхэн гэдэг үг орчин үед cool гэх үгийг орлох болсныг та анзаарсан уу? Өглөөнөөс орой хүртэл завгүй байдаг их хотын бүтээлч залууст минимал загвартай, биед эвтэйхэн хувцас хэрэг болж байна. Тэгвэл М.Оргилын сонгосон ГОЁО брэндийн зааны ясан өнгийн цахилгаантай хүрэм тэрхүү шаардлагад төгс нийцжээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Шүүгч Т.Нансалмаагийн хувьд тэрбээр энэ улирлын бас нэгэн гол чиг хандлагыг амилуулсан байлаа. Баялаг хээтэй, бага зэрэг бөмбөгөр мөртэй энэхүү сэргэн мандалтын үеийн даашинзыг Monalun брэнд урлажээ. Хар өнгийн торон деталь даашинзанд бага зэрэг готик өнгө аяс оруулж, харин ногоон ба улаан өнгийн хээ нь романтик мэдрэмж нэмснээр даашинз бүхэлдээ маш загварлаг болжээ.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Долоо дах дугаарын зочин шүүгчээр уригдан ирсэн загвар өмсөгч Э.Энхболд эрчүүдийн тэр бүр зориглож сонгодоггүй пастель цэнхэр өнгийн хослол өмссөн нь сэтгэл булаам, шинэлэг харагдаж байлаа. Pitti Uomo болон загварын долоо хоногийн гол street style сурвалжилгуудад тогтмол үзэгддэг ийм зөөлөн өнгийг уншигч та ч бас туршаад үзээрэй. Энэхүү хослол нь дизайнер О.Отгонжаргал, загвар өмсөгч Э.Энхболд нарын эрчүүдэд зориулан бүтээж буй цуглуулгын анхны загваруудын нэг юм байна. 

цааш үзэх