Хайх

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?

Ес дэх дугаарт

Text: Ө.Тодгэрэл


Монголын дараагийн топ модель болохын төлөө өрсөлдөж буй шилдэг найман охин өнөөдөр циркийн орчинд эрсдэлтэй зураг авалтанд оролцож, шүүгчид хүндхэн шийдвэртэй тулгарлаа. Харин шүүлтийн үеэр тэд ямар хувцсаар гоёсон байв?

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн ес дэх дугаарт үндсэн шүүгч Нора Дагва, Т.Нансалмаа, М.Оргил ба зочин шүүгч Х.Бадамгэрэл нар зөвхөн загварлаг хувцаслалт гэлтгүй мөн ховор, нандин үнэт эдлэлээр онцгойрлоо.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 1)

Шүүгч Т.Нансалмаа өнөөдрийн дугаарт Burberry брэндийн газар хүрсэн урттай хар даашинзыг Mikoto брэндийн сувдан ээмэг, зүүлтээр чимснээр маш эрхэмсэг харагдаж байлаа. Түүний зүүсэн хоёр давхар сувдан зүүлт нь тус бүрдээ 1.1 м ба 2.5 м урттай бөгөөд эдгээр зүүлтийг хийхэд 5-10 жил шаардагддаг гэнэ. Үнэхээр гайхамшигтай биш гэж үү?

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 2)

L'Uomo маркийн хөх ягаан өнгийн захтай цамц шүүгч М.Оргилын царайг тодотгож, нүдийг нь гялалзуулж байсныг та анзаарсан уу? Хааны удмын тансаг өнгө хэмээн нэрлэгддэг хөх ягаан өнгө түүнд үнэхээр сайхан зохижээ. Тэр мөн анхаарал татам цамцыг саармаг өнгийн өмдтэй хослуулсан нь тун оновчтой сонголт болсон байна.

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 3)

Шүүгч, хөтлөгч Нора Дагва өнөөдөр од мэт гялалзаж байлаа. Гялтганасан материалтай комбинзон ба Angelina Voloshina маркийн хамба хилэн туфлиэр гоёсон тэрбээр энэ дугаарт The Diamond House-ын 2.25 каратын хар очир эрдэнэ ба 12 ширхэг цагаан очир эрдэнэ чулуутай цагаан алтан ээмэг болон цагаан очир эрдэнэ чулуутай гурван ширхэг бугуйвч зүүж, хүн бүрийн анхаарлыг өөр дээрээ татлаа. Мөн түүний үсний засалтыг та харсан уу? Wow!

Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ? (фото 4)

Зочин шүүгчийн суудлыг эзэлсэн топ модель Х.Бадамгэрэл энэ удаад дизайнер Р.Есүйгийн үүсгэн байгуулсан RY Fashion House маркийн үслэг оруулгатай, үндэсний хээтэй хантааз өмсөж, Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнгээр үзэгчдийн сэтгэлийг булаалаа.

цааш үзэх