Хайх

Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн ялагч Парис хотоор аялах эрх, 20 сая төгрөгөөр шагнуулна

Бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Боловсрол телевиз, Бюро 24/7 хамтран зохион байгуулж буй Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн бүртгэл дуусахад хэдхэн хоног үлдлээ

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн ялагчийг үндэсний оператор G Mobile компанийн нүүр царайгаар ажиллах гэрээ, Cosmopolitian сэтгүүлийн нүүр царай болох эрх, дэлхийн загварын нийслэл Парис хотоор аялах эрх болон 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүлээж байна. Эдгээр сэтгэл хөдөлгөм шагналын эзэн болж, Монголын дараагийн топ модель болохыг хүсч буй охид бүсгүйчүүд арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл бүртгүүлэх боломжтой байгаа.

Тэгвэл өнөөдөр Боловсрол телевизийн хамт олон тэмцээнд бүртгүүлэхээр төлөвлөж буй охид, бүсгүйчүүдэд хотын төвд бүртгүүлэх боломж гаргасан байна. Арванхоёрдугаар сарын 7-ны 19:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайн урд, хуучнаар Ленин клубт байрладаг "Монголын дизайнеруудын холбоо"-ны оффист та очиж бүртгүүлэх боломжтой. Та бүртгүүлэхээр ирэхдээ ямар материал бүрдүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.

Дашрамд сануулан хэлэхэд та мөн Боловсрол телевизийн байранд өөрийн биеэр очиж бүртгүүлэх болон онлайнаар бүртгэлийн материалаа илгээх боломжтой шүү. Танд амжилт хүсье!

цааш үзэх