Хайх

Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо: “Who are you wearing?” загварын шоу тун удахгүй

Michel & Amazonka, Monalun, Ovdog, Queen Fashion House, 93Kidult, Muse Art

Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо: “Who are you wearing?” загварын шоу тун удахгүй
Аравдугаар сарын 28-ны өдрийг тэмдэглээд аваарай. Энэ өдөр "Монголын мэргэжлийн дизайнеруудын холбооны" уран бүтээлчид өөрсдийн шинэ цуглуулгаа танилцуулах гэж байна

Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоо нь дизайнеруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, дотоодын загварын салбарыг хөгжүүлэх зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Michel & Amazonka, Monalun, Ovdog, Queen Fashion House, 93Kidult, Muse Art House гэх зургаан дизайнеруудаас бүрддэг энэхүү холбоо нь өнгөрсөн жилийн зун анхны нэгдсэн загварын шоугаа амжилттай зохион байгуулж байсан бол, энэ жил уламжлалаа үргэлжлүүлэн хоёр дахь шоугаа танилцуулахад бэлэн болоод байна.

"Who are you wearing" буюу "Чи ямар дизайнерын хувцас өмсөж байна вэ" хэмээн нэрлэгдсэн энэхүү загварын шоу нь "POLARIS" их дэлгүүр дотор аравдугаар сарын 28-нд зохион байгуулагдах бөгөөд нийт 500 зочдод зориулагдах нь. Харин тэр дундаас ойролцоогоор 200 хүний тасалбар нь олонд нээлттэй байдлаар борлуулагдах болно. "Who are you wearing" гэх нэрийн утга нь Монгол улсад үгүйлэгдэж буй үйлдвэрлэлийг сэргээхийг зорьж, бусдыг үүний дуу хоолой нь болохыг уриалсан дизайнеруудын чин хүсэлтэй холбоотой билээ. Ингээд Монгол дизайнеруудын ур ухаанаар Монгол улсад зохион бүтээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, энэ болон ирэх улирлын загварын чиг хандлагыг сонирхох боломж тун удахгүй тохиох гэж байна.

Загварын шоунаас олсон орлого дизайнеруудын үйлдвэрлэлийн чадамжийг сайжруулж, хамтын ажиллагааг дэмжихэд зарцуулагдах бөгөөд энэ арга хэмжээ нь цаашид уламжлал болон зохион байгуулагдана. Тасалбарыг Gumuda Concept Store дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх