Хайх

Moschino x H&M загварын шоу хэрхэн болж өнгөрсөн бэ

Moschino x H&M загварын шоу хэрхэн болж өнгөрсөн бэ

Тайзнаа Хадид эгч дүүс, Наоми Кэмпбелл болон бусад алдартай моделиуд алхлаа

Text: Buro.Mongolia


Нью-Йорк хотод Moschino ба H&M брэндүүдийн хамтарсан цуглуулгын нээлтийн шоу болж өнгөрлөө. Тайзнаа Жижи ба Белла Хадид, Жоан Смоллс ба Кэндис Свейнпол нар алхаж, шоуг Наоми Кэмпбелл хаасан байна.

Жереми Скотт масс зах зээлд зориулсан энэхүү цуглуулгаа өөрийн стилийн дагуу анхаарал татам, тод, өвөрмөц, сэтгэл хөдөлгөм болгосон бөгөөд Диснейн гүнж нарын зурагнууд, алтан аксесуарууд, спорт хослолууд, хиймэл үстэй загварууд гэх зэрэг хоорондоо тэс ондоо, гэнэтийн зүйлсийг нэгтгэн оруулжээ. Магадгүй дизайнерын тайзнаа гаргасан төрхүүдийг зоригтой нэгэн нь л өмсөх ч, цуглуулгын хувцаснуудыг нэг бүрчлэн харж үзвэл загварлаг зүйлс олон бий шүү.

цааш үзэх