Хайх

MTV VMA 2018: Улаан хивсний зочид

Хүрэлцэн ирсэн бүх зочдын хувцаслалтыг харцгаая

Text: Бюро 24/7

2018 оны MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотын Radio City Music Hall-д эхэлж, бидний сайн мэдэх алдартнууд олны харааг булаан улаан хивсэн дээгүүр алхлаа. Энэ жилийн ёслол хөтлөгчгүй зохион байгуулагдсан бөгөөд тайзнаа Женнифер Лопез, Ариана Гранде, Шон Мендес, Трэвис Скотт гэх зэрэг дуучид шинэхэн бүтээлээрээ үзэгчдийг баярлуулсан байгаа. Харин хувцаслалтын хувьд MTV VMA үргэлж л хамгийн зоригтой, этгээд төрхүүдээрээ алдаршдаг байсан. Энэ жил ч бас хагас гэрэлтсэн "нүцгэн" даашинз, өндөр оноотой үдшийн даашинз, үлгэрийн гүнж мэт хөвсгөр хормойтой даашинз, шигтгээгээр бүрхэгдсэн комбинзон гээд олон сонирхолтой шийдлүүд харагдлаа. Ингээд Cardi B, Рита Ора, Кайли Женнер болон бусад зочид хэрхэн хувцасласныг хамтдаа харцгаая.

 

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх