Хайх

Өнөөдрийн онцлох бичлэг: Гвинет Пэлтроу заяаны ханьтайгаа учирч байна

Tous үнэт эдлэлийн ордонд зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Хувь заяаны эргэлтүүд, гэнэтийн боломжууд ба хүмүүсийн сонирхолтой амьдралыг харуулсан сэтгэл догдлом түүх

Оскарын шагналт жүжигчин Гвинет Пэлтроу Испанийн Tous үнэт эдлэлийн ордны "Энхрий түүхүүд" нэртэй цуврал сурталчилгаанд хоёр дах удаагаа оролцож байна. Сурталчилгаа гэхээсээ илүү богино хэмжээний кино гэж тодорхойлж болох энэхүү гайхалтай романтик цуврал бичлэгүүд брэндийн гоо зүйн уян зөөлөн мэдрэмжийг илтгэж, шинэ цуглуулгын үнэт эдлэлүүдийг танилцуулах зорилгоор гардаг юм.

Харин хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэн, хамгийн сүүлийн "Энхрий түүхүүд №5" бичлэг нь хүн бүрийн амьдралыг чиглүүлдэг хувь заяаны эргэлтийг харуулахаар зорьсон байна. Бичлэгийн гол дүрд гэрийн тэжээвэр амьтдад дурласан, хоорондоо учрах тавилантай Гвинет Пэлтроу ба Николас Гливес нар тогложээ. Брэндийн өнгөлөг, сэтгэлд дулаан дүр төрхийг төгс гаргаж чадсан богино хэмжээний сурталчилгааг Виктор Керри найруулсан байна.

Бид та бүхний сонорт зориулж мөн Tous ордны өмнөх "Энхрий түүхүүд"-ийг нийтлэлээ.

цааш үзэх