Хайх

Net-a-Porter байгалийн үслэг эдлэлээр хийгдсэн хувцас борлуулахгүй

Net-a-Porter байгалийн үслэг эдлэлээр хийгдсэн хувцас борлуулахгүй

Yoox Net-a-Porter групп fur free хөдөлгөөнд нэгдлээ

Text: Buro.Mongolia


Yoox Net-a-Porter групп fur free гэх байгалийн үслэг эдлэлийг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгдлээ. Группийн эзэмшилд байдаг Net-a-Porter, Yoox, Mr Porter ба The Outnet онлайн дэлгүүрүүд одооноос эхлэн байгалийн үслэг эдлэлээр хийгдсэн хувцас, акессуар борлуулахгүй гэнэ. Энэхүү шийдвэрийг группийн удирдлага АНУ-ын Амьтдын эрхийг хамгаалах нийгэмлэгтэй хамтарсны эцэст гаргажээ.

Сануулж хэлэхэд Yoox жижиглэнгийн худалдааны онлайн дэлгүүр саяхан Yooxygen нэртэй байгаль орчинд ээлтэй загварыг дэмжих хөтөлбөр танилцуулсан байгаа. Түүнчлэн дэлгүүр экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргадаг брэндүүдийг дэмжин, вебсайт дээрээ тусгай ангилал үүсгэсэн билээ.

Байгалийн үслэг эдлэл ашиглаж, борлуулахаас татгалзсан байгууллагууд дунд мөн Hugo Boss, Armani, Calvin Klein, Lacoste, Ralph Lauren болон бусад 500 гаруй брэнд бий. Түүнчлэн Лондонгийн Selfridges худалдааны төв аль 2005 онд байгалийн үслэг эдлэлийн борлуулалтыг зогсоосон байдаг.

цааш үзэх