Хайх

Николя Жескьер нэрийн брэнд үүсгэн байгуулах уу?

Николя Жескьер нэрийн брэнд үүсгэн байгуулах уу?

Учир шалтгаантай таамаглал

Text: Buro.Mongolia


Зураг:

Чадварлаг дизайнер Николя Жескьерийн тоо томшгүй олон шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Louis Vuitton-ы бүтээлч захирал тун удахгүй өөрийн гэсэн брэнд үүсгэн байгуулах магадлалтай байна

Хоёр хоногийн өмнө Николя Жескьер Парисын Le Petit Journal нэртэй телевизийн шоунд оролцож, дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэр загварын ертөнцөд сүүлийн хэдэн улирлын турш шуугиан тарьж буй дизайнеруудын ажлаа орхих шийдвэрийн талаар өгүүлж байхдаа "Ямар нэгэн түүх өндөрлөхөд үргэлж гунигтай мэдрэмж төрдөг" хэмээн хэлж, өөрөө тун удахгүй нэрийн брэндээ гаргах төлөвлөгөөтэй байгаагаа дурдлаа. Хөтлөгч түүнээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхэд тэр "Би төлөвлөгөөгөө ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодолтой байгаа. Тодорхой огноо зааж чадахгүй ч удахгүй бүх юм ил болох байхаа" гэж Жескьер хариулжээ.

Мэдээж хэрэг энэ нь албан ёсны мэдэгдэл биш ч гэлээ, дизайнерын өнгө аясаас шинжихнээ тэр энэ асуудлыг үнэхээр чухалчлан авч үзэж байгаа харагдана. Тэгэхээр одооноос эхлэн Николя Жескьерийн үйл хөдлөлийг анхааралтай ажиглаж, түүний дараагийн алхмыг хүлээх л үлдлээ.

цааш үзэх