Хайх

Нью-Йоркийн их сургууль загварын салбарын магистрын хөтөлбөр гаргаж байна

Нью-Йоркийн их сургууль загварын салбарын магистрын хөтөлбөр гаргаж байна

Төрөлдөө анхдагч хөтөлбөр

Text: Buro.Mongolia


Зураг:

The New York University Leonard N. Stern School of Business нэртэй Нью-Йорк хотын их сургууль загварын салбарын MBA хөтөлбөр санаачилж байна. Сургуулийн удирдлагын мэдэгдэж буйгаар энэ нь АНУ-ын боловсролын системд цоо шинэ хөтөлбөр болон бичигдэх гэнэ. Шинэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууд загварын салбартай холбоотой тавь гаруй курсийн ажил бичиж, бодит төслүүд дээр гар бие оролцон туршлага хуримтлуулна.

Төрөлдөө анхдагч уг хөтөлбөрт Parsons их сургуулийн хуучин захирал Саймон Коллинз, Vogue сэтгүүлийн тусгай төслийн хуучин захирал Стэфани Уинстон, Nike-гийн дижитал студийн захирал Рон Фарис ба Gilt Group-ийн үүсгэн байгуулагч Алексис Мейбанк нар багшлах болно.

"Fashion and Luxury" магистрын курс нь 2018 оны тавдугаар сард эхлэх бөгөөд элсэх хүсэлтэй хүмүүс өрөгдлөө 2017 оны арваннэгдүгээр сар хүртэл илгээх боломжтой юм.

 

цааш үзэх